KINO
НүүрБүх киноБагц
Нэвтрэх

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 7

KINO-д бүртгүүлж, үйлчилгээг ашигласнаар та доорх нөхцлийг зөвшөөрч байна гэж үзнэ.

1. Үйлчилгээ

KINO нь лицензтэй кино, цувралыг монгол хадмалтайгаар онлайнаар үзүүлэх үйлчилгээ юм. Контентын эрх нь тус бүрийн эзэмшигчид хамаарна. Зарим бүтээл лицензийн нөхцлөөр зөвхөн Монгол Улсад үзэгдэнэ.

2. Акаунт

  • Нэг акаунтаар 2 хүртэл төхөөрөмж нэвтэрч, нэг зэрэг 1 төхөөрөмж дээр үзнэ.
  • Нууц үг, нэвтрэх линкээ бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.
  • Акаунтаа хүссэн үедээ устгаж болно.

3. Төлбөр

  • Төлбөрийг QPay-ээр, Монгол төгрөгөөр төлнө. Үнэ вэб сайтын "Багц ба үнэ" хуудсанд заагдана.
  • Сарын багц: заасан хоногийн турш бүх контент нээлттэй. Автоматаар сунгагдахгүй, карт холбохгүй.
  • Тусдаа худалдаж авсан кино/цуврал: үйлчилгээ болон тухайн бүтээлийн лиценз хүчинтэй байх хугацаанд үзнэ.
  • Үнэгүй ангиуд, промо код, урилгын урамшууллыг бид урьдчилан мэдэгдэж өөрчилж болно.

4. Буцаалт

Дижитал контент төлбөр төлөгдсөн даруйд нээгддэг тул ерөнхийдөө буцаалт хийгдэхгүй. Харин техникийн алдаанаас болж үзэж чадаагүй, эсвэл давхар төлбөр хийгдсэн бол 7 хоногийн дотор Facebook пэйж-ээр чатлах хандвал шалгаж, эрх сунгах эсвэл мөнгийг буцаана.

5. Хориглох зүйл

  • Видеог татаж авах, дэлгэц бичлэг хийж тараах, бусад сайт, групп руу байршуулах.
  • Акаунтаа худалдах, олон хүнд хуваалцах.
  • Хамгаалалтыг (шифрлэлт, watermark, төхөөрөмжийн хязгаар) тойрох оролдлого хийх.

Видеон дээр таны акаунтыг тодорхойлох тэмдэг (watermark) байдаг. Зөрчил илэрвэл акаунтыг буцаалтгүйгээр хааж, хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцуулж болно.

6. Үйлчилгээний өөрчлөлт

Лицензийн хугацаа дууссан бүтээлийг каталогоос хасах, үйлчилгээг шинэчлэх, түр зогсоох эрхтэй. Томоохон өөрчлөлтийг сайт эсвэл апп-аар мэдэгдэнэ.

7. Хариуцлагын хязгаар

Үйлчилгээг "байгаа хэвээр" нь үзүүлнэ. Интернэт, төхөөрөмж, гуравдагч талын (QPay, банк) саатлаас үүдсэн хохиролд бид хариуцлага хүлээхгүй боловч асуудлыг шийдвэрлэхэд туслана.

8. Хууль

Энэ нөхцөлд Монгол Улсын хууль үйлчилнэ.

9. Холбоо барих

Асуулт, гомдлоо Facebook пэйж-ээр чатлах илгээнэ үү.

Нууцлалын бодлогоҮйлчилгээний нөхцөлАкаунт устгах
KINO
Бүх киноБагц ба үнэПрофайл
© 2026 KINO. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын бодлогоҮйлчилгээний нөхцөлАкаунт устгах
Sprite Fright, Cosmos Laundromat, Agent 327, Charge, Elephants Dream, Tears of Steel, Sintel © Blender Foundation — CC BY. Монгол хадмал: KINO.
НүүрХайхБагцПрофайл