Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 7
KINO (цаашид "бид") нь kino вэб сайт болон Android/iPhone аппаар монгол хадмалтай кино, цуврал үзүүлэх үйлчилгээ юм. Энэ бодлого нь бид ямар мэдээлэл цуглуулж, юунд ашиглаж, хэрхэн хамгаалдгийг тайлбарлана.
1. Бидний цуглуулдаг мэдээлэл
- Акаунтын мэдээлэл: утасны дугаар, нэр (заавал биш), нууц үг (зөвхөн bcrypt-ээр шифрлэсэн хэлбэрээр).
- Facebook / Instagram чат: пэйж рүү бичиж худалдан авалт хийсэн бол таны Messenger эсвэл Instagram-ийн ID.
- Төлбөр: захиалгын дүн, огноо, QPay нэхэмжлэхийн дугаар. Банкны карт, дансны мэдээллийг бид авдаггүй, төлбөрийг QPay болон таны банк гүйцэтгэнэ.
- Төхөөрөмж: нэвтэрсэн төхөөрөмжийн төрөл (browser/user-agent), IP хаяг, сүүлд идэвхтэй байсан цаг. Нэг акаунтаар хэт олон төхөөрөмж ашиглахаас хамгаалахад хэрэглэнэ.
- Үзэлт: хаана хүртэл үзсэн байрлал, дуртай жагсаалт таны төхөөрөмж дээр (localStorage) хадгалагдана.
- Апп мэдэгдэл: мэдэгдэл авахыг зөвшөөрсөн бол Firebase-ийн push токен.
- Байршил: зөвхөн улс (IP-ээс тогтоосон), лицензийн нөхцлийн дагуу үзэх эрхийг шалгахад.
2. Юунд ашигладаг вэ
- Нэвтрэх, худалдаж авсан кино болон багцын эрхийг нээх.
- Төлбөр шалгах, багц дуусахаас өмнө сануулга илгээх (Messenger/Instagram-аар).
- Хулгайгаар хуулбарлахаас хамгаалах: видеон дээр таны утасны дугаар эсвэл нэвтрэх нэр бүдэг харагдана (watermark). Дэлгэц бичлэгээр тараасан тохиолдолд эх сурвалжийг тогтооход ашиглана.
- Шинэ цуврал, шинэ ангийн тухай апп мэдэгдэл илгээх (зөвшөөрсөн бол).
- Зар сурталчилгааны үр дүнг хэмжих: худалдан авалт хийгдэхэд Meta (Facebook)-д таны ID болон утасны дугаарын SHA-256 hash (шууд дугаар биш) илгээгдэнэ. Вэб сайт Meta Pixel ашигладаг.
Бид таны мэдээллийг худалдахгүй.
3. Гуравдагч талын үйлчилгээ
- QPay: төлбөр хүлээн авах.
- Meta (Facebook, Instagram, Messenger): чат-бот, зар сурталчилгааны хэмжилт.
- Google Firebase: апп мэдэгдэл.
- Vercel, Neon, Cloudflare: сайт, өгөгдлийн сан, видео хадгалалт (сервер АНУ-д байрлана).
4. Хадгалах хугацаа
Акаунтын мэдээллийг та акаунтаа устгах хүртэл хадгална. Төлбөрийн бүртгэлийг (дүн, огноо) нягтлан бодох бүртгэлийн шаардлагын дагуу хадгалах боловч акаунтыг устгахад таны хувийн мэдээлэлтэй холбоогүй, нэргүй болгоно.
5. Таны эрх
- Профайл хэсгээс өөрийн мэдээлэл, нэвтэрсэн төхөөрөмжүүдээ харах, гаргах.
- Акаунтаа хүссэн үедээ устгах.
- Апп мэдэгдлийг утасныхаа тохиргооноос унтраах.
6. Хамгаалалт
Нууц үг шифрлэгдсэн, холболт HTTPS, видео AES-128-аар шифрлэгдсэн, нэвтрэлт httpOnly cookie-гоор хамгаалагдсан. Гэхдээ интернэтээр дамжуулж буй мэдээллийг 100% хамгаалах боломжгүйг анхаарна уу.
7. Хүүхэд
Үйлчилгээ 13-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй. Бид тэдний мэдээллийг санаатайгаар цуглуулдаггүй.
8. Өөрчлөлт
Энэ бодлогыг шинэчлэх тохиолдолд энэ хуудсанд огноог нь өөрчилж нийтэлнэ.
9. Холбоо барих
Асуулт, хүсэлтээ Facebook пэйж-ээр чатлах илгээнэ үү.